top of page
download (1).png

Монголын Хоолзүйчдийн Холбоо

Монголын Хоолзүйчдийн Холбоо нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан хоолзүй, шим судлалын мэдлэгийг иргэд, олон нийт, сургууль, байгууллагуудад түгээж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулахын төлөө тууштай ажилладаг мэргэжлийн байгууллага юм.

    Шим тэжээл, хоолзүйн зөвлөгөө
    Шим тэжээл, хоолзүйн үнэлгээ
    Шим тэжээл, хоолзүйтэй холбоотой судалгаа
    Шим тэжээлийн боловсролын сургалт

Манай үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдтэй. Үүнд:

Спортын салбар

Screenshot 2026-04-13 211911.png

Манай холбоо нь Токио 2020 Олимпийн тамирчдын хоолзүйн багийг анх удаа бүрдүүлэн амжилттай ажилласан туршлагатай. Тамирчид, дасгалжуулагч нарт зориулсан хоол, шим тэжээлийн гарын авлага анх удаа боловсруулан гаргаж спортын олон төрлөөр /чөлөөт, жудо бөх, бокс, бусад тулааны спортын төрөл, сагсан бөмбөг зэрэг багийн спортын төрөл/ хоолзүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Боловсролын салбар

Манай баг БСШУЯамны захиалгаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн Эрүүл мэндийн боловсролд шим тэжээлийн боловсрол олгох агуулга, стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, гарын авлага, сурах бичиг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэж байсан туршлагатай. Энэ хүрээнд 2017-2020 онд Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, НҮБ-ийн хүүхдийн Сан, Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын төслүүдийн гүйцэтгэгчээр ажиллаж сүүлийн үеийн хоолзүй, шим тэжээлийн ололт, амжилтыг байнга нэвтрүүлж байдаг.

Screenshot 2026-04-13 211528.png

Эмнэлгийн салбар

Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд манай холбооны олон гишүүд эмчилгээний хоолзүйн чиглэлээр ажиллаж байна. Бид анх удаа эмчилгээний хоолзүйн гарын авлагыг 2017 онд боловсруулан гаргасан юм. Өвчтний шим тэжээлийн үнэлгээ, хоол төлөвлөлт, шим тэжээлийн хяналт, эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон дагалдах стандартуудыг боловсруулах, хэрэгжүүлэхэд бид анхаарч ажилладаг.

Салбарын туршлага

Спортын салбар

Бид Токио 2020 олимпийн тамирчдын хоолзүйн багийг амжилттай бүрдүүлэн ажиллаж, спортын олон төрлөөр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Боловсролын салбар

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндэд зориулсан шим тэжээлийн агуулга, стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулж ажилладаг.

Эрүүл мэндийн салбар

Бид эмчилгээний хоолзүйн гарын авлагыг 2017 онд боловсруулж, өвчтөний шим тэжээлийн үнэлгээ, хяналтын стандартыг нэвтрүүлсэн.

Дижитал технологи — Tibi апликейшн

Монголын анхны эрүүл мэнд, шим тэжээлтэй холбоотой цахим апп Tibi-гийн үүсгэн байгуулагчид манай холбооны гишүүд байдаг. Технологийн шийдлээр дамжуулан бид салбарын ололт амжилтыг иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж байна.

351326748_802300044848536_3182510848552170761_n.png

Бидэнтэй холбоо барих

Имэйл хаяг

dietitian.mongolia@gmail.com

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот

bottom of page