Гишүүнчлэлийн давуу тал ба бидний амлалт
-
Мэргэжлийн хөгжил: Сургалт, CPD багц цаг тооцох вебинар болон мэргэшүүлэх хөтөлбөрүүд.
-
Карьерын боломж: Ажлын байрны зуучлал, томоохон төсөл хөтөлбөрүүд болон менторшип үйлчилгээ.
-
Нэр хүнд ба хүлээн зөвшөөрөлт: Холбооны албан ёсны гишүүнчлэлийн үнэмлэх, лого ашиглах эрх.
-
Нийгмийн оролцоо: Нийгмийн эрүүл мэндийн аянд нэгдэж, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэх.
Гишүүний эрх, үүргийн товч тайлбар: Гишүүн нь холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, мэргэжлийн сургалт, арга хэмжээнд хамрагдах, мэдээлэл, судалгааны нөөцийг ашиглах эрхтэй. Гишүүн нь мэргэжлийн ёс зүйг сахих, эрүүл мэнд, тэжээлийн шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл түгээх, холбооны дүрэм, шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөх үүрэгтэй.
Гишүүний эрх, үүргийн журам
1. Ерөнхий үндэслэл
2. Гишүүний эрх
Энэхүү журам нь холбооны гишүүдийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлох зорилготой.
Холбооны гишүүн дараах эрхийг эдэлнэ:
- Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинар, арга хэмжээнд хөнгөлөлттэй оролцох
- Холбооны удирдах бүтэц, хороо, зөвлөлд сонгогдох, сонгох эрхтэй байх
- Холбооны үйл ажиллагааны талаарх санал, санал хүсэлт гаргах
- Холбооны албан ёсны мэдээллийг цаг тухайд авах
- Холбооны гишүүний үнэмлэх, логог ашиглах эрхтэй байх
3. Гишүүний үүрэг
Гишүүн дараах үүргийг хүлээнэ:
- Холбооны дүрэм, журам, шийдвэрийг дагаж мөрдөх
- Ёс зүйн хэм хэмжээг сахих
- Гишүүнчлэлийн татварыг хугацаанд нь төлөх
- Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
- Байгууллагын нэр хүндийг хамгаалах
4. Гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, хасах
Дараах тохиолдолд гишүүнчлэлийг түдгэлзүүлж, хасч болно:
- Холбооны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан
- Дүрэм, журам удаа дараа зөрчсөн
- Гишүүний татвар 2 жил дараалан төлөөгүй
- Ёс зүйн зөрчил гаргасан
5. Гишүүний хариуцлага
Гишүүн журмыг зөрчсөн тохиолдолд:
- Сануулах
- Санал, анхааруулга өгөх
- Түр түдгэлзүүлэх
- Гишүүнчлэлээс хасах
6. Маргаан шийдвэрлэх
7. Журмын хэрэгжилт
Маргааныг холбооны Удирдах зөвлөл, Ёс зүйн хороо хэлэлцэж шийдвэрлэнэ.
Энэхүү журам нь холбооны Удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөнө.